75773991 75773993
camp@erdenetmc.mn
Зуслангийн үйл ажиллагаагаар амрагч хүүхдүүдийн хэрэгцээ, нийтлэг сонирхол, соёл хүмүүжлийн арга хэмжээг нэгтгэн хүүхдийн боловсрол, ёс суртахуунд нөлөөлж чадахуйц орчин бүрдүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд нийгэмших чадвар олгоход нь дорвитой хувь нэмэр оруулах, амрагч төвтэй шинэлэг өнгө төрх агуулсан олон улсын хүүхдийн ээлж бүхий зуны 8-н ээлжээс бүрдсэн үйлчилгээг 37 жил хариуцан ажилласаар ирсэн.
Нэг ээлжид 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд гадаад орчны хөтөлбөр үйл ажиллагаа, экологийн боловсрол олгох хөтөлбөр –эко танхим, эрүүл аюулгүй эрсдэлгүй амрах эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үйлчилгээ,шарын болон цагаан хорхойн шинжилгээ тодорхойлох лаборатори, нэг дор 500 хүнд үйлчлэх өдрийн 6-н удаагийн цай, хоолны үйлчилгээ бүхий зуны гал тогоо, соёл урлагийн 450 хүний суудалтай клуб, гадна бүжгийн талбай, спорт талбай зэрэг үйлчилгээнүүдээс бүрдэнэ.
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” зөв хооллолтын нэг өдрийг зуслангийн хөтөлбөртөө тусган оруулсан бөгөөд 2012 оноос зуслангийн амрагч хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилгоор Эко-танхим байгуулж улмаар хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв харьцах зөв хандлагатай иргэн болж хүмүүжихэд хувь нэмэр болохуйц хөтөлбөрөөр экологийн боловсролыг дэмжин ажиллаж байна.
Мөн Монголын бүжгийн спортын холбоо, Орхон аймгийн “Оюу” бүжгийн холбоотой хамтран бүжгийн спортын ээлжийг амжилттай зохион байгуулж байгаагаас гадна Монголын бадминтоны холбоо, “Гэгээн билэг” дунд сургуультай хамтран амрагч хүүхдийг хөгжүүлэх үйлст хувь нэмэр оруулан ажилласаар байна.